Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Харцага Ш.Пүрэвгарьд нээлтийн баридаанд түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашидын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Түшээтханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Ирэх долоо хоногийн бямба гараг буюу 09-р сарын 16-ны өдөр Батлан хамгаалах салбар суртчилах өдөрлөгийн хүрээнд Үндэсний бөхийн цол чимэг олгох “БҮХ ЦЭРГИЙН НААДАМ” Архангай аймгийн төвд болно.

ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай санамж бичиг байгуулна
ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай санамж бичиг байгуулна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц