Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу ажиллагааны" талаар болон бусад цаг үеийн асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Шувуу ажиллагааны хүрээд анх 127 хүнийн авч ирнэ гэж байсан. Одоо 40-50 орчим хүн байна. Бид өдөр тутамд мэдээлэл авч байгаа. Хэд хэдэн улсаас хүмүүс авч ирэх ажлууд шат дараатай хийгдэж байна.
Гэвч бид гадаад улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болдоггүй. Эрх зүйн харилцан туслалцаа хүсэх зарчмаар явагдаж байгаа. Мөн ажлын хэсгийн гишүүн Т.Сүхболд ЦЕГ-ын даргаар томилогдсон. Тиймээс дараагийн хүнийг нөхөж томилно.
БНХАУ-ын зүгээс тус улсад ял эдэлж байгаа зарим иргэдийг энэ есдүгээр сарын дундуур хүлээлгэж өгөх мэдээлэл ирсэн. Тиймээс миний бие хариуцсан салбарын сайдтай уулзаж гэрээ хэлэлцээр хийнэ. Ялтан шилжүүлэх хүрээнд анх удаагаа олон тооны ялтан шилжүүлж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэлээ.