Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд гэж ХЭН БЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн. Харин түүний оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг томилсон байдаг.

Т.Сүхболд нь

- 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа

- 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч

- 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч

- 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч

- 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,

- 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

- 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга

- 2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг 13:00 цагт мэдээлнэ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг 13:00 цагт мэдээлнэ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.