Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН ЦОГОО: Б.Чойжилсүрэнгийн дүү 177 тэрбум төгрөгөөр туршилт хийх саналыг эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

Б.Цогтгэрэл: 2015 оноос хойш дарга нарт ойлгуулах гээд махаа идэж байсан  ажил ЗГ-ын 5Ш ажиллагаагаар бүр илүү хэрэгжиж байнаЭрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч 45 хоногийн хугацаанд шатаах туршилт хийх талаар мэдээллийг олон нийтэд өгснөөс хойш багагүй шүүмжлэлтэй нүүр тулж буй. Үүнтэй холбогдуулан ЗГ-аас 177.5 тэрбум коксон нүүрс туршилтыг зогсоож Нисэх, Яармаг, Дархан-Уул аймагт хэсэгчилж хэрэгжүүлэхээр 32 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдсэн билээ. Туршилттай холбоотойгоор иргэн Б.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Би 177 тэрбум төгрөгийн туршилтыг нь эсэргүүцэж нэлээн хэдэн удаа пост оруулсан. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү болтой юм. Б.Балдорж гэх нөхөр намайг алах нь ээ, твиттерээр. Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Айл баян гэх уурхайтай юм байна. Нүүрсний уурхайтай. Тэр нүүрсээ экпортлоод буцааж аваад түлэх гэж байгаа юм уу. Ийм л дүр зураг надад харагдаад байгаа юм. Манай дүү нар тэр уурхай руу яваад ирсэн байна лээ. Тэнд харагдаж байгаа нэг зүйл бол, Айл баянгийн уурхайгаас Ханги боомт хүртэл 160 орчим км юм билээ. Тийшээ ямар ч зөвшөөрөлгүй тээвэр хийж байгаа нь ил байна лээ. Монгол Улсын стандарт норм байдаг. Уурхайн буюу хүнд даацын тээврээр нурмаг ачааны тээврийг төмөр зам аль эсвэл автозамаар хийдэг. Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү 177 тэрбум төгрөгөөр 45 хоног коксжуулсан нүүрс түлэх саналыг дэмжиж, эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна. Хамаарал бүхий этгээд нь уурхай ажиллуулдаг байхад яагаад Эрчим хүчний сайд хийгээд явж байдаг юм. Энэ асуудлаар хандана. Мөн сайдын дүүгийн уурхай яагаад шороон замаар тээвэр хийгээд явж байдаг юм бэ. Дорноговь аймгийн удирдлагууд юу хийж байна вэ. Би бүгдэд нь өргөдөл бичиж өгнө. 177 тэрбум төгрөгөөр 45 хоног нүүрс түлнэ гэх шийдвэр гаргаж байгаа сайд нараас төрөө, төсвөө хамгаална" гэв.

АТГ: Нийтийн албанд томилогдох хүсэлтэй 194 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
АТГ: Нийтийн албанд томилогдох хүсэлтэй 194 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.