Нэгэн иргэн цахим хуудастаа "Дүүгийн маань хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан чихши.
СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Яадаг яргачин бэ.
Энгэр дээрээ Алдарт эхийн 1,2-р одон гялалзуулчихаад нялх амьтныг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ" хэмээжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХДЦГ-ын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэлээ.