Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй. Түүний айлчлал өнөөдөр өндөрлөх юм. Тэрбээр Монгол дахь айлчлалын үеэр шашин хоорондын уулзалт, магтаалын мөргөлөөс гадна Монгол дахь католик шашны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан билээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжтой талаар Ерөнхий сайд уулзалтын үеэр дурдсан байдаг.