Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Генсек дээрээ тохиролцож чадахгүй байгаа тул АН-ынхан ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ томилох бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 15 секунд
Caption

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан өнөөдрийн улс төрийн халуун сэдэв байх болно. Уг нь өглөө Төрийн ордонд хуралдах товтой байсан ч цагаа хойшлуулж, 12 цаг болгож өөрчлөв. Мөн байршлаа ч өөрчлөөд орхилоо.

Хурал хойшилно гэдэг нь асуудал тодорхой биш байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл, АН-ынхан дотооддоо дарга, цэргийн суудлуудаа цэгцэлж тохироогүй гэсэн үг. Магадгүй энэ нь МАН-ын нөлөөг ч давж чадахгүй байгааг илтгэх мэт.

Ямартаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан дараах нөхцөл байдлуудаас болж, ҮБХ-ны хурал нь тэгж ингэсгээд өнгөрөх шинжтэй байгаа гэнэ. Тодруулбал, Лу.Гантөмөр дарга фракц бүрт нэг дэд дарга өгч эхийг нь эцэхгүй, тугал нь ч турахгүй байх бодлогыг барьж буй аж. Уг дэд дарга нар нь цаашдаа Улс төрийн зөвлөлд нь багтана. Тиймээс фракциуд дотроо хэнийгээ дэд даргад явуулах вэ гэдгээ шийдэж буй аж.

Мөн ҮБХ-ны хурлаар өөр нэг чухал асуудал хэлэлцэх нь ҮБХ-ны 80 орчим гишүүдийг баталгаажуулах асуудал юм. Энэ орон тоо дээр хэний хүмүүс орж ирэх вэ гэдэг дээрээ АН-ынхан хүчтэй толхилцож байна. АН-тай холбоотой дарга томилох, чөлөөлөх, сонгуульд нэр дэвшүүлэх гээд бүхий л том шийдвэрүүд ҮБХ дээр гарна. Тиймээс ҮБХ дээрээ олонхыг бүрдүүлэх, ядаж л багагүй хүчтэй байх нь АН-ын улс төрийн лидерүүдэд маш чухал нөхцөл байдал юм. Үүн дээр хамгийн их ач холбогдол өгч ажиллаж буй эрхмүүдээр С.Эрдэнэ болон С.Баярцогтын талынхан байгаа гэх мэдээлэл байна.

Мэдээж ах нарынхаа ингэж дахин намтайгаа зууралдаж буйг залуучууд нь дэмжих үү гэдэг сонирхолтой. Хэрвээ энэ дээрээ тохирохгүй бол хурлын үйл явц бүхэлдээ эвгүй байдалд орох ч магадлалтай.

Харин улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй асуудал болох генсекийн хувьд одоо болтол эцсийн байдлаар тохирч чадаагүй. Нам дотроо ч ойлголцохгүй байгаа энэ цаг үед үүрэг гүйцэтгэгч томилоод явах нь зөв гэсэн байр суурь баримталж буй аж. Улмаар яваандаа улс төрийн “гал”-ыг багасгаж байгаад үүрэг гүйцэтгэгчээ жинхлээд явах бололтой.

Ямартаа ч өнөөдрийн ҮБХ-ны хурлаар АН-ын удирдлагын бүтэц бүрэн шийдэгдэж, сонгуулийн улс төр рүүгээ хамтдаа орох байх гэсэн хүлээлт талаар болох бололтой. Өөрөөр хэлбэл, эхийн эцээж тугалыг нь тураахгүйгээр баахан дэд дарга нар томилоод, генсекээ үүрэг гүйцэтгэгч байдлаар шийдээд дуусах магадлалтай байна.

Г.Лхагвадорж

ШУУД: “Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт“-ын талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийж байна
ШУУД: “Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт“-ын талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.