Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аяллаар ирсэн Солонгос 2 иргэн Хөвсгөл аймагт нууранд живж нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт 2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Дээрх асуудалд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.

Украйн Улс ОХУ-ын байлдааны таван онгоцыг сөнөөжээ
Украйн Улс ОХУ-ын байлдааны таван онгоцыг сөнөөжээ
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.