Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "V сургууль, 71-р сургууль баригдаад дууссан мөртлөө цоожлоод хоёр жил болчихсон байна. Тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниуд төр хооронд үл ойлголцол бий болсон. Энэ хичээлийн шинэ жилээс тус хоёр сургууль, нэг цэцэрлэгийг нээхээр боллоо. Он дамжиж, гүйцэтгэл удааширсан обьектууд дээр хар жагсаалт хийх гэж байна. 23 барилгын компанийн ажлыг албан ёсоор зогсоосон. Удахгүй тухайн 23 компанийн нэрийг зарлана. Тендер авахдаа будлиантуулсан, олон жил дамнуулж төсвийг нэмж тендерийн хонгил үүсгэсэн компаниуд байгаа юм. Тиймээс цаашид төрөөс ямар нэгэн тендер, ажил авах эрхийг нь хориглож хар жагсаалтад оруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна" гэлээ.
“Тендерийн хонгил үүсгэсэн барилгын компаниудын төрөөс ажил авах эрхийг нь хориглож, хар жагсаалтад оруулна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.