Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛААНБААТАР 2023: Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Спортын 12 төрлөөр явагдаж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал,

Макогийн шигшээ багийг 3:0-ээр буулган авч, ийнхүү хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн тоглолтын гоолуудыг, 3 дахь минутад У.Тэмүлэн, 63 дахь минутад Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутад Ч.Манлай нар оруулсан юм.

Ийнхүү манай улсын шигшээ баг эх орондоо явагдсан Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харууллаа. Харин тус наадмын алтан медалийг БНХАУ-ын Тайванийн баг, мөнгөн медалийг БНХАУ-ын Хонконгийн баг хүртсэн юм.

“Авьяаслаг Монголчууд“ шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Ангууч, Г.Эрдэнэчимэг нар багтжээ
“Авьяаслаг Монголчууд“ шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Ангууч, Г.Эрдэнэчимэг нар багтжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.