2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдлаа. Бүртгэлийн үр дүнг нэгтгэсэн байдлыг БШУЯ-наас танилцуулж байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 116.337 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Үүнээс цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэсэн 111.253 хүүхэд байгаа бол харин хамруулахгүй гэсэн 786 хүүхэд байна. Мөн Уламжлалт аргаар бүртгүүлсэн 4288 хүүхэд байгаа аж.
Тэгвэл цэцэрлэгт хамруулах боломжгүй гэсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ирүүлсэн шалтгааныг харвал 118 нь гэрээр харах, 19 нь хилийн чанадад байгаа гэсэн бол үлдсэн 659 нь бусад шалтгаантай гэжээ.
Дашрамд сануулахад, хүсэлтийн хариуг таны бүртгэлтэй утасны дугаар болон Е-Монголиа аппликейшнээр дамжуулан хүргүүлэх юм байна.