Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ гэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 57 секунд

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа.

Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, компаний борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true холбоосоор тогтмол авах боломжтой.

Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд 800 гаруй алба хаагч оролцож байна
Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд 800 гаруй алба хаагч оролцож байна
 
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Trae, Tod хоёр үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Trae, Tod хоёр үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.