Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үзүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллалаа.

Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна.

Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт өртсөн иргэдэд хүнс, тэжээлийн тусламж /өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний багц/ үзүүлэн ажиллаж байна.

Мөн тусгай өрөө бэлтгэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Гамшигт өртсөн иргэд болон хүүхдүүдийн сэтгэл санааны байдал өмнөх өдрөөс харьцангуй дээрдсэн талаар түр хорогдох байранд ажиллаж буй сэтгэл зүйч танилцуулсан.

Иргэдийн зүгээс дахин гамшиг болох вий гэсэн айдас түгшүүртэй байгаа тул зам, далан, гудамж талбайг засварлахад юун түрүүнд анхаарахыг хүслээ.

Мөн зарим өрх хашаа хороо, гэр орноо сэргээх, цэвэрлэх ажилд хүн хүч дутагдалтай байгаа бөгөөд эрчим хүчний хүндрэл, газар өмчлөх эрхийн асуудлаар саналаа илэрхийллээ.

Сайд, яамны зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа талаар танилцуулж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар болон Улсын Онцгой комисст уламжилна гэдгээ хэллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тэнд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад анхаарч зориулалтын хувцас хэрэглэл, хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.