Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХДЭМТ: ӨЭМТ-ийн сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

СХД-ийн ЭМТ нь НЭМГ-тай хамтран ӨЭМТ-ийн сувилагч нарын хавдар, хөнгөвчлөхийн сувилахуйн тусламж үйлчилгээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, асаргаа сувилгаа хийх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор “Хавдрын хөнгөвчлөхийн сувилахуйн тусламж үйлчилгээг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд ӨЭМТ-ийн 40 сувилагч хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлээ.

Тус сургалтаар:

  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тухай, эрх зүй хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэл
  • Хавдар өвчний талаарх ойлголт, хавдартай үйлчлүүлэгчид илрэх шинж тэмдэг, сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа, арьсыг үнэлэх, цооролтыг үнэлэх, шархны сувилгаа хийх арга зүй
  • Хэвтрийн үйлчлүүлэгчийн биеийн байрлалыг өөрчлөх, хөдөлгөх
  • Шээлгүүр тавих, гэрийн нөхцөлд арчлах зэрэг сэдвүүдээр мэдлэг мэдээлэл олголоо.
Мод тайрч, барилга барих гэж байсан “ЦЭЭБ“ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх Хотын даргын захирамж гарчээ
Мод тайрч, барилга барих гэж байсан “ЦЭЭБ“ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх Хотын даргын захирамж гарчээ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ