Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Автай сайхан" хотхоны хажууд "ЦЭЭБ" ХХК мод тайрч, 16 давхар барилга барих гэж байсныг оршин суугчид эсэргүүцсэн.
Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Тодруулбал, "Санал гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан" гэх мэдээллийг холбогдох албанаас өглөө.