Засгийн газраас 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. 7 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар манай улсад 302 мянган жуулчин ирж, 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 132 мянга буюу 43 хувь нь хойд хөрш ОХУ-ын иргэд байна. Үүний дараа БНХАУ-ын иргэд 17, БНСУ-ын иргэд 16 хувьтай иржээ.
Сүүлийн саруудад БНСУ-ын алдартнууд манай улсад ирж, нэвтрүүлэг, шоу хийж буй нь тус улсаас зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлж, он гарсаар БНСУ-ын 48 760 иргэн манай улсад аялж, жуулчлаад байна.