Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт нэг хүн хачигт хазуулж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Орхон аймагт нэг иргэн хачигт хазуулж нас барсан байна. Мөн ойрын өдрүүдэд хүүхдүүд хачигт хазуулж ирж байгаа тохиолдол нэмэгджээ.

Хачиг нь биеийн аль хэсэгт дуртай вэ?

Хачиг нь суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нимгэн арьстай чийглэг газарт байрлаж хаздаг. Улмаар бие рүү гүн шигдэн ордог байна.

Аялагч алхагч нар хачигнаас хэрхэн сэргийлэх вэ?

Ихэнх тохиолдолд ургамал модод цэцэглээгүй үед хачигт хазуулах нь бий.

Хачиг цаг агаар дулаахан болоход идэвхжин өвсний үзүүр, модны мөчирт зүүгдэж дэргэдүүр хүн амьтан өнгөрөхийг хүлээж байдаг.

Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй байна.

Урьдчилан сэргийлэх.

Та гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аяллын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх нь зүйтэй юм. Тод өнгийн хувцсан дээр хачиг буусан ч ялгарч харагдах бөгөөд туршлагатай аялагчид хачиг буусан байх магадлалтай үед нэг нэгнийхээ хувцас хэрэглэлийг шалгаж өгдөг.

Хэрвээ аялал зугаалгын үед гадуур хувцасаа тайлсан бол гялгар гадаргуутай талаар нь зайгүй эвхэж, газраас хөндий тавьж, эргүүлж өмсөхдөө сайтар сэгсрэх нь зүйтэй юм. Мөн хачигнаас сэргийлэх цацлага хэрэглэх нь үр дүнтэй арга юм.

Хачигт хазуулсан үед анхаарах зүйл.

Биед хачиг байгааг илрүүллээ. Айж цочирдохоос илүүтэйгээр хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагаар шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох боломжтой байдаг ажээ.

Хэрвээ эмнэлгийн тусламж авч чадахгүй бол хачгийг эргүүлэх хөдөлгөөнөөр биеэс гаргахийг зөвлөсөн байдаг байна.

Орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч явган зорчигч дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч явган зорчигч дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.