Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хулан: Бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгддэг тул ахуйн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

СХД-ийн ЭМТ-ийн Халдвар судлаач эмч Д.Хулан үерийн усны үед гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өглөө. Үүнд,

  • Гараа тогтмол савандаж угаах
  • Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх
  • Ундны ус хадгалах савыг тогтмол цэвэрлэх
  • Ил задгай булаг, шандны усыг хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч ахуйн орчинд халдваргүйтгэл хийх
  • Жорлон халивал мэргэжлийн байгууллагад хандах
  • Гэртээ халдваргүйтгэлийн жавелион ашиглан нийтийн талбай, өрөө тасалгааны шал хана, олон хүний гар хүрч болох газрыг 10 литр 1 шахмал буюу 0,015 хувийн уусмалаар халдваргүйтгэх
  • Ариун цэврийн өрөө, жорлон, ванн угаалтуурыг 10 литрт 2 шахмал буюу 0,03 хувийн уусмалаар халдваргүйтгэнэ.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэх. Амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээс болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.

Э.Бат-Үүл: Гудамжинд коммунистууд ч, фашистууд ч бүгд ардчилагчид байдаг
Э.Бат-Үүл: Гудамжинд коммунистууд ч, фашистууд ч бүгд ардчилагчид байдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.