Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Төрийн нэгдсэн мэдээллийн сан“ зөвлөлдөх уулзалт зохион байгуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 1 секунд

Өнөөдөр буюу 2023.07.03-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь Ардчилан Намын бүлгийн хуралдаан болно.

10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

14:00 цагт УИХ-ын чуулган хуралдана

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олон Монгол Улсын төрийн соёрхол шагнал хүртэнэ.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт Иргэн Б.Энхцэцэг ХХААХҮЯ, МХЕГ зэрэг төрийн байгууллага, тэдгээрийн холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн махны экспорттой холбоотой "Double standart" бүхий шийдвэр гаргаж ирсний улмаас сүүлийн таван жилийн хугацаанд хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны хохирол амсаж байгаа талаараа мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн ар гэрийнхэн болох өндөр настан, 1-12 насны хүүхдүүд эрх чөлөөний суулт зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

“Шангри-Ла” зочид буудалд

14:30-17:30 цагт "Төрийн нэгдсэн мэдээллийн сан" зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар, Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл болон бусад зочин төлөөлөгч оролцоно.

“Туушин” зочид буудалд

13:30-17:00 цагт Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг танилцуулж, уг төлөвлөгөөг өгөх ёслолын ажиллагааг зохион байгуулна.

ХӨГЖЛИЙН БАНК: Ё.Баатарбилэг, Н.Мөнхбат тэргүүтэй гэм буруутайд тооцогдсон 32 хүнийг өнөөдөр шүүнэ
ХӨГЖЛИЙН БАНК: Ё.Баатарбилэг, Н.Мөнхбат тэргүүтэй гэм буруутайд тооцогдсон 32 хүнийг өнөөдөр шүүнэ
 
Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал хойшиллоо
Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал хойшиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.