Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Ё.Баатарбилэг, Н.Мөнхбат тэргүүтэй гэм буруутайд тооцогдсон 32 хүнийг өнөөдөр шүүнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн буюу өнөөдөр 14.00 цагт товлоод байгаа билээ.

Дараах шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон байдаг.

  • Л.Аззаяа,
  • Б.Батбаяр,
  • Ч.Энхбат,
  • Ч.Мөнхбаяр,
  • Д.Цогтбаатар,
  • Б.Будхүү,
  • Б.Даажамба,
  • Б.Чойжилжалбуу,
  • Л.Мягмаржав,
  • Д.Дэлгэрсайхан,
  • Ж.Ганхуяг,
  • Б.Шинэбаатар,
  • Н.Мөнхбат,
  • Э.Эрдэнэ,
  • Ц.Баярсайхан,
  • Г.Цолмон,
  • Ц.Баатарбилэг,
  • Х.Баттулга,
  • Ш.Бүтэд,
  • Н.Сүхболд,
  • Т.Болдмаа,
  • Б.Мөнхтөр,
  • Г.Байгалмаа,
  • Б.Батбаатар,
  • Ч.Өлзий,
  • Г.Батдорж,
  • Я.Батцэцэг,
  • Л.Ням-Очир,
  • Э.Эрдэнэбилэг,
  • Х.Бат-Эрдэнэ,
  • П.Мягмардорж,
  • Ё.Баатарбилэг шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох долоодугаар сарын хуваарь
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох долоодугаар сарын хуваарь
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.