Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахад дэмжиж ажиллана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Тус аймгийн хэмжээнд энэ сарын эхэнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн.

Үүнээс үүдэн Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэг цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон зэрэг нийт 8 гүүр эвдэрч сүйтсэн юм.

Уг нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь очиж ажиллан, УОК-оос аялал жуулчлалын үе ирж буйтай холбоотойгоор эвдэрч сүйдсэн зам, яаралтай сэргээн засварлах шаардлагатай гүүрүүдийг дахин барих, засаж сэлбэх зэрэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал МАРГААШ эхэлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал МАРГААШ эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд