Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өнөөдөр ийнхүү 47 дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр "Хүн нь байвал нь хэрэг нь олдоно гэх асуудлыг би ярина. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хайцаалаагүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйл байхгүй. Эхнэрийг минь хүртэл шалгаад нотлогдоогүй байдаг.
Би 10 жил хонгилоор явж байна. Миний эргэн тойрны хүмүүсийг хүртэл хонгилоор чирсэн. Хүний аз жаргал байрны мкв-аас шалтгаалдаггүй. Хулгайч нараа, новшнуудаа.... Миний Монголыг яагаад ийм байдалд оруулж байгаа юм. Ямар өлмөн зэлмэн өссөн юм бэ. Яагаад байгалийн баялгийг дээрэмдээд байгаа юм. Үгээ хэлсний төлөө намайг үгээ хэлэх үү, шоронд орох уу гэдэг. Би шоронд орохыг чинь сонгоё гэсэн" гэлээ.