Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн шөнийн цэнгээний газарт мэдэгдэл хүргүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 309 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 6 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 18 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

-Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй караоке нь үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг зөрчиж, Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчин, цагийн хязгаарлалтыг хэтрүүлсэн гэх зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “С” ХХК-д;

-Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” шөнийн цэнгээний газар нь 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “У” ХХК-д тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

“МИНИЙ БҮТЭЭЛ–МИНИЙ ИРЭЭДҮЙ” шилдэг төслийн эзэд тодорлоо
“МИНИЙ БҮТЭЭЛ–МИНИЙ ИРЭЭДҮЙ” шилдэг төслийн эзэд тодорлоо
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.