Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Скүүтер хэрэглэснээр автомашинтай замын хөдөлгөөнд оролцох цагийг 2 дахин хэмнэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Түрээсийн скүүтер нээлтээ хийснээс хагас сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд залуус гэлтгүй түгжрэлээс зугтаж буй автомашинтай иргэд хүртэл түрээсийн скүүтерийг сонгон хэрэглэх болов. Тэгвэл түрээсийн скүүтер хэрэглээг даган гарч буй асуудал болон давуу талын талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

-Түрээсийн скүүтер цагийн 16 мянган төгрөг буюу минут нь 260 орчим төгрөг-

Иргэн Б.Эрдэнэ-Очир: Үнийн хувьд эхэндээ гайгүй санагдаж байсан ч хэдхэн хоногийн дотор нэмэгдээд үнэтэй болсон. Цагийн 16 мянган төгрөгийн төлбөр гарсан. Өөрөөр хэлбэл, минут нь 260 орчим төгрөг болсон гэсэн үг. Скүүтерээ унаад явж байхад цаг нь дууссан тохиолдолд шууд зогсдог. Тийм учраас зогссон газраа үлдээхээс өөр аргагүйд хүрдэг. Хүрэх газартаа очсон хойно үлдээх газар олддоггүй. Скүүтерийн зогсоол хайж явсаар байтал нэмээд 5, 6 мянган төгрөг төлөх шаардлага гардаг.

-Машинаар 30-40 минут явах газар скүүтерээр 10-20 минут явж байна-

Иргэн У.Ганхүү: Машинаар 30-40 минут явах хугацаанд скүүтерээр 10-20 минут явдаг. Хэрэглэхэд амар, цагийг ч хэмнэж байгаа учраас скүүтерийг машинаас илүүд үздэг. Цагаа хэмнэхийн тулд хол ойрын аль аль замд хэрэглэдэг болсон.

-Скүүтер унаад явган хүний замаар зорчих нь автомашины замаар явахаас ч хэцүү-

Иргэн Т.Энхжин "Скүүтер унаад явган хүний замаар зорчих нь автомашины замаар явахаас ч хэцүү. Автомашины замаар явахад жолооч нар машинаараа шахах асуудал их гардаг нь хүндрэлтэй санагддаг" гэлээ.

-Скүүтер унаж буй залуус гэрлээ харалгүй замын хажуунаас шууд орж ирдэг байдал нь осол гарахад нөлөөлж байна-

Харин автомашины жолооч нарын зүгээс скүүтер хэрэглэгчдийг замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой хандахыг уриалсан юм. Энэ талаар жолооч С.Бат-Очир ярихдаа "Скүүтер унаж буй залуус гэрлээ харалгүй замын хажуунаас шууд л орж ирдэг. Энэ нь осол гарахад нөлөөлдөг. Тийм учраас замын хөдөлгөөндөө болгоомжтой оролцоорой гэж уриалмаар байна" гэсэн юм.

М.Дашмаа

МАРГААШ: Улаанбаатарт 31 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 31 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.