Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Б.Энх-Амгалан сайдын хамжигч гээд яллаж байгаа хэрэг бол бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан УИХ -ын гишүүн асан Т.Аюурсайхан болон холбогдох хүмүүсийг яллагдагчаар татан шалгаж буй билээ.

Тэгвэл уг хэрэгт УИХ-ын дарга асан З.Энхболдыг мөн хамааралтай хэмээн нэрлэх болсон бөгөөд түүнийг хуулийнхан шалгаж буй гэх мэдээлэл ч гараад байгаа юм.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хаягтаа "Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Зам тээврийн Энх-Амгалан сайдын тушаалыг хэрэг гэж үзээд намайг хамжигч гээд яллаж байгаа хэрэг бол бий, тэр нь нүүрстэй холбоогүй.Энэ гүтгэлэг" хэмээн бичжээ.

УИХ-ын дарга НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг хүлээн авч уулзлаа
 
Генерал Б.Хурцын хүү Х.Тайванд хилийн хориг тогтоожээ
Генерал Б.Хурцын хүү Х.Тайванд хилийн хориг тогтоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.