Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай, 3-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-7-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна