Нобелийн шагналт, физикч К.С.Новоселовт ШУА-ийн дээд шагнал "ХУБИЛАЙ ХААН" медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
Профессор К.С.Новоселов нь хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр нийт 380 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Улмаар физикийн шинэ үзэгдлийг харуулсан маш нимгэн, бат бөх, хөнгөн, тунгалаг бөгөөд дамжуулагч шинжтэй нимгэн дэлгэц, нарны зай, уян чанар бүхй электроник, композит материал, дан молекулын хийн мэдрэгчид, ДНХ-ийн дарааллыг тогтоох зэрэг маш өргөн хэрэглээтэй бүхий Нүүрстөрөгчийн атомын дан үеэс тогтох графен хэмээх шинэ материалыг нээжээ.
Ийнхүү түүний нээлт 21-р зууны үеийн технологийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын үндсэн шинэ түүхий эдийн нэг болох цоо шинэ материалыг нээсэн гавьяаг нь өндөрөөр үнэлж өнөөдөр түүнд ШУА-ийн дээд шагнал "ХУБИЛАЙ ХААН" медалийг гардуулахаар болсон аж.