Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цаг уурын байгууллагын “Бүх нийтийн эрт сэрэмжлүүлэг“ сэдэвт 19 дүгээр их хурал болж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 44 секунд

Швейцарь улсын Женев хотноо 2023 оны 5-р сарын 22-ноос 6-р сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) 19 дүгээр их хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд ДЦУБ-ын гишүүн 193 улс орон бүгд нэгдэн оролцож байна.

Энэхүү 19 дүгээр их хурлаар ДЦУБ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуульт ажил явагдах бөгөөд 2024-2027 оны Стратегийн төлөвлөгөө болон төсвийг батлах юм.

Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн цаг уурын их хурал 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах тухай НҮБ-ын санаачлагын хүрээнд олон улсын түвшинд хийгдэж үйл ажиллагааны талаар өндөр түвшний хэлэлцээрээр эхэлсэн юм.

Энэхүү өндөр түвшний арга хэмжээ нь ДЦУБ-ын гишүүн орнуудын чадавхийг дээшлүүлэх, НҮБ-ын "Бүх нийтийг хамарсан эрт сэрэмжлүүлэг" санаачлагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдав. НҮБ-ын агентлагийн дарга нар, хөгжлийн түншүүд, зорилтот улс орнуудын удирдлагууд, хандивлагч байгууллагууд бүгд энэ санаачилгыг дэмжиж нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

ДЦУБ нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хороо, Олон улсын цахилгаан холбооны нэгдэл болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтаар "Бүх нийтийн эрт сэрэмжлүүлэг" санаачилгыг тэргүүлэн ажиллаж байгаа билээ. Эхний ээлжинд жижиг арлын орнууд болон буурай хөгжилтэй орнуудаас эрсдэлтэй бүлгийн 30 улсад бүх нийтэд зориулсан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог буй болгохоор эрчимтэй ажиллаж байна.

Бүх нийтийн эрт сэрэмжлүүлэг санаачилгыг хэрэгжүүлэх нь ДЦУБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Гүйцэтгэх Зөвлөлийн стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг юм. ДЦУБ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор цаг агаарын аюулт үзэгдлийн давтагдал, эрч хүч, хор нөлөө хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ эрин үед цаг уурын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ажиглалтыг чанаржуулах, тухайлсан судалгаа хийх, мэргэжилтний чадавхийг сайжруулах чиглэлээр олон асуудлыг авч үзэн, зохих шийдвэрүүдийг гаргана гэдгээ мэдэгдлээ.

ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга проф. Петтери Таалас их хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 1970-2021 оны хооронд дэлхийн хэмжээнд цаг агаар, уур амьсгал, устай холбоотой аюултай болон гамшигт үзэгдэл нийт 11 778 удаа тохиолдож,үүний улмаас 2 сая гаруй хүн нас барж, 4.3 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирсан болохыг дурдаж, дэлхийн хэмжээнд ус, цаг уурын мэргэжилтнүүдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тэрээр “Бүх нийтэд зориулсан эрт сэрэмжлүүлэх тогтоцоог” буй болгох нь бидний хувьд маш том сорилт бас боломж, энэ цогц ажиллагаа бол "ойрын зайн гүйлт биш, марафон юм” хэмээгээд НҮБ-ын энэхүү санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх нь хамгийн чухал болохыг дурдсан юм.

АТГ оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг Латви Улсын хуулийн байгууллагатай хамтарч шилжүүлэн авахаар ажиллаж байна
АТГ оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг Латви Улсын хуулийн байгууллагатай хамтарч шилжүүлэн авахаар ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.