Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН: Ковид19-ийн улмаас Турк улсад төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц олгох зэрэг зардалд 132 сая төгрөгийг олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан нь 2009 оноос хойш нийтдээ 3 тэрбум 125 сая төгрөгийн тусламж хэлбэрээр олгожээ. Тухайлбал, 2020 онд эмчилгээнд хамрагдсан 10 иргэн, коронавирусын улмаас Туркэд төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц, Хятадаас буцсан 74 иргэний визийн торгуульд нийт 132 сая төгрөгийг олгосон байдаг аж.

Түүнчлэн мөн онд гадаадад эмчилгээнд хамрагдсан долоон иргэн, коронавирусийн улмаас төлбөрийн чадваргүй болсон 16 иргэнийг Ирланд, ХБНГУ, Тайланд, Польш, Испани, Франц, Туркээс татан авах онгоцны болон тусгаарлах байрны зардалд нийт 166 сая төгрөгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар олгосон байна.

ШИЛЭН: 2020 онд Турк, АНУ, БНСУ, ОХУ-аас ирсэн 18 иргэний замын болон тусгаарлах байрны зэрэг зардалд 216 сая төгрөгийг олгожээ
ШИЛЭН: 2020 онд Турк, АНУ, БНСУ, ОХУ-аас ирсэн 18 иргэний замын болон тусгаарлах байрны зэрэг зардалд 216 сая төгрөгийг олгожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд