Электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр /захирамж/ Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ШӨХТГ-аас шаардлага хүргүүлжээ. Мөн бусад аймгуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргүүлсэн аж.