Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Ц.Даваасүрэн БЗС-аас зээл авсан байвал УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 22 секунд

Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан ч эргэн төлөлтөө хийгээгүй байгаа зээлдэгч нарын мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ингэхдээ эдгээр хүмүүс нь зарим улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд байгаа нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Долзодмаа нь Пүрдүгийн их сургуульд бакалавраар сурахдаа Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж 191 мянган ам.долларын зээлээр суралцсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр "Манай охины сургалтын тэтгэлгийн батламжийг тухайн үеийн Боловсролын сайд Ё.Отгонбаяр олгож байжээ. 2010 оны Улсын физикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн тул дэлхийн шилдэг 50 сургуульд инженер, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр Төрийн сургалтын сангийн тэтгэлгээр суралцах болзлыг хангасан тул батламж олголоо гэсэн байна" хэмээн албан бичгийн зургийг өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдээлсэн бөгөөд ирж буй шүүмжлэлтэй холбогдуулан "Зээл авсан байвал би гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө" гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.