Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, 173.9 тэрбум төгрөгийг ХБ-нд төлүүлэхээр шийдвэрлэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 24 секунд

Хөгжлийн банкны зарим зээлдэгч компаниудтай холбоотойгоор шүүхийн шийдвэрүүд гарч эхэллээ. Тухайлбал, Засгийн газрын 2013-2015 оны тогтоолуудыг үндэслэн “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 2013 онд 14.0 сая ам доллар, 2014 онд 13.1 сая евро, 2015 онд 9.0 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилтийг олгож байжээ.

Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-тай байгуулсан дээрх гурван Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 10 дугаар 16-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 39.5 сая ам.доллар, 18.3 сая евро нийт 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.

“Эрэл” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, тус компанитай холбоотой Иргэний хэргийн шүүх хуралдаан 28 удаа хойшилсон. Шүүх хурал 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр болж, “Эрэл” ХХК нь 171.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан юм.

“Эрэл” ХХК болон Хөгжлийн банкнаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 173.9 тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-аас төлүүлэхээр шийдвэрлэв.

Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтээр тус үйлдвэр нь жилд 150,000 м3 бетон эдлэл буюу 5,000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр бий болно гэж тооцжээ. Үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч эргэлтийн хөрөнгө болон томоохон хэмжээний захиалга, үйлдвэрлэл явагдаагүйгээс өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байна.

Э.Бат-Амгалан: РЦНК орчмын 2.5 га талбайд орон сууц, спорт цогцолбор бариулахгүй гэж байр сууриа илэрхийлсний төлөө намайг зохион байгуулалттайгаар харлуулж байна
Э.Бат-Амгалан: РЦНК орчмын 2.5 га талбайд орон сууц, спорт цогцолбор бариулахгүй гэж байр сууриа илэрхийлсний төлөө намайг зохион байгуулалттайгаар харлуулж байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.