Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: РЦНК орчмын 2.5 га газрын маргаантай холбоотой асуудлыг Хотын даргад уламжилж, 7-р сард багтаан шийдвэрлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК орчмын 2.5 га газрын маргаантай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болох бусад холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа. Нэг талдаа 1000 гаруй иргэд ногоон байгууламж төлөвлөхийг хүсэж гарын үсгээ цуглуулж шаардлага тавьж байгаа бол нөгөө талд 2.5га газрыг эзэмшиж буй 3 аж ахуйн нэгж нийт 12 блок орон сууц, спорт цогцолбор барихаар холбогдох зөвшөөрөл, зүйлсээ шийдвэрлүүлсэн талаар хэллээ.

Тухайн орчмоос сонгогдсон гишүүний хувьд үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулж хотын даргад асуудлыг уламжилж ирэх 7-р сардаа багтаан шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

Нийслэл хотод үлдсэн алга дарам газрыг ногоон байгууламж болгон тохижуулж, ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л санал санаачилгыг дэмжих болно.

ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР: 90.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХБ 33.1 тэрбумаар барьцаалсан
ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР: 90.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХБ 33.1 тэрбумаар барьцаалсан
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.