Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд манай улсаас оролцож, гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчдэд Засгийн газрын журмын дагуу 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.
Тодруулбал, Жүжигчин
- Тулгын Учрал
- Ариунбуянгийн Амартүвшин
- Баттөрийн Дөлгөөн
- Нэмэхбаатарын Баянбилэг
- Ганбатын Анхбат
- Баатархүүгийн Мөнхсайхан
- Өлзийгийн Сэлэнгэ
- Нэргүйн Эрдэнэ нарт энэхүү мөнгөн шагналыг олгох аж.