Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин П.Баярмагнай: Наадмаас өмнө бидний цалинг нэмэхгүй бол Соёлын сайд та өөрөө бүжгээ сурч эхлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Соёл урлагийн салбарынхан өнөөдөр /2023.05.17/ ДБЭТ-ын гадна цалингаа нэмэгдүүлэхээр жагссан. Үүний дараа Соёлын сайд Ч.Номин соёл урлагийнхантай уулзалт хийсэн юм. Энэ үеэр дуучин, МУСТА П.Баярмагнай Соёлын сайдад хандан дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр,

"Сайд аа, бид бүхэн 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн наадмын нээлт хаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлээд жагсаж байгаа гэдгийг ойлгож байна уу. Та сая жилийн дотор цалин үе шаттайгаар нэмнэ гэж хэллээ. Хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна.

Бид наадам хүртэл ингэж жагсаж чадна. Бидний цалинг наадам хүртэл хамгийн багадаа 1,5 сая төгрөг болгохгүй бол ямар ч наадам болохгүй. Нээлт хаалтгүй наадмыг та нар өөрсдөө хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эхнээс нь сурч эхлээрэй гэж би хэлмээр байна. Сая Батнайрамдал найруулагч хэллээ. Бүх, аймаг сумдын соёл урлагийнхан, музей, номын сангийн ажилчдыг авч ирэхээр бол бүгд ирнэ. Та 700 мянган төгрөгөөр сар амьдраад үзээрэй. Аягүй бол та энэ мөнгөөр нэг л өдөр хоол иддэг байгаа даа" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороо орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороо орно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.