Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын ҮХНӨ оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж улмаар ТББХ-нд шилжүүлээд буй. Ингэхдээ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад ажиллаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэсэн тул УИХ-ын чуулган хуралдаагүй. Тэгвэл энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид болон Хархорин сумын иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид болон Хархорин сумын иргэдтэй уулзлаа
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.