Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өнөөдөр (2023.05.10) уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.

Тэрбээр ярианыхаа эхэнд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Авлигатай тэмцэх болон улстөрийн намын тогтолцоог шинэчлэх багц хуулиуд мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн багц хуулиудыг хэлэлцэн батлахаар ажиллаж байгааг дурдаад, эдгээрээс төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаад байгааг онцлов.

Харин хэлэлцүүлгийн шатанд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулийн төслүүдээс гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэлэлцэгдэж байгаа гэв. Эрх зүйн шинэчлэлийн хувьд Улсын Их Хурлын ойрын зорилт бол засаглалыг сайжруулах, эдийн засгийн, хүний хөгжлийн реформыг хэрэгжүүлэх гэж тодорхойлсон юм. Энэ хүрээнд тус бүр гурван багц нийт 10 хуулийн шинэчлэл багтаж байгааг тодотголоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ. 4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагын 234,251 төрийн албан хаагчид энэ хууль үйлчилнэ. “Ёс зүй гэдэг бол хуулийн амин сүнс. Ёс зүйгүй бол мянган хууль гаргаад ч дагаж мөрдөхгүй” гэсэн эртний дорно дахины зүйр цэцэн үг бий. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдөж байж, нийгмийн шударга ёс тогтож сэргэдэг” гэж онцлоод төрийн бүх байгууллагын дэргэд байгуулагдах Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хуулийг хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг, оролцоотой болох талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.

ТОДРУУЛГА: Д.Монголхүү цахим бугуйвчаа унтрааснаа “Караокед уугаад согтсон байсан. Цэнэг дууссаныг мэдээгүй“ гэж тайлбарласан байдаг
ТОДРУУЛГА: Д.Монголхүү цахим бугуйвчаа унтрааснаа “Караокед уугаад согтсон байсан. Цэнэг дууссаныг мэдээгүй“ гэж тайлбарласан байдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.