Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) энэ сарын 07-09-ний өдрүүдэд “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөж, манай есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.
Тодруулбал:
“Цээж бодолт”-ын тэмцээний 8-аас доош насны ангилал “Дээд” түвшин,
- 1-р байр: С.Чингим (Язгуур бага сургууль)
- 2-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)
- 3-р байр: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)
- Тусгай байр: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)
9-10 насны ангилал “Дээд” түвшин,
- 1-р байр: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)
- 2-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
- 9-10 насны ангилал “Суурь” түвшин:
- 1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
11-ээс дээш насны ангилал “Дээд” түвшин,
- 1-р байр: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)
- Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)
“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн,
- 1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
- 2-р байр: А.Одбилиг (Язгуур бага сургууль)
- 3-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
“Рубик шоо”-ны тэмцээн
- 2-р байр: О.Түвшин (Говьсүмбэр салбар)
- 3-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль) нар тус, тус байр эзэллээ" гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.