УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗГ-аас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХНӨ-ийн журмын тухай хуулийн талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"ҮХНӨ-ийн журмын тухайн хуулиар эхний хэлэлцүүлгийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор хийнэ. Ингэхдээ гишүүд 8 минутад асуулт асууж 10 минутад үг хэлэх зохицуулалттай.
Мөн эхний хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажлын долоогоос доош хоног ажиллаж, иргэд сонгогчдынхоо саналыг авч, ард түмнээ оролцоогоор хангана.
Үүний дараа гишүүд тойрогтоо ажиллаж ирээд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Ингэхдээ асуудлаа сайтар нягталж, ард, иргэдийн саналыг үндэслэнэ.
Хоёр дахь хэлэлцүүлгийн дараа мөн ажлын долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажиллахаас гадна төрийн албан хаагчид, хуульчид, улс төрийн намуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийж болно. Түүний дараа гурав дахь хэлэлцүүлэг явна" хэмээлээ.