Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бид хамтдаа cup-2023” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993-1996 онд төгсөгчдийн дундах “Бид хамтдаа cup-2023” сагсан бөмбөг болон волейболын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Чойбалсан хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дорнод аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн оны төгсөлтийн 200 гаруй төгсөгч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна.

Волейболын эрэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1993 оны төгсөгчид
  • Мөнгөн медалийг 1994 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1996 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1996 оны төгсөгч С.Наранбаатар
  • Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч Г.Өсөхбаяр
  • Шилдэг давуулагчаар 1993 оны төгсөгч Ч.Нарангэрэл

Волейболын эмэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1995 оны төгсөгчид
  • Мөнгө медалийг 1996 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1995 оны төгсөгч Г.Маналжав
  • Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч А.Анхцэцэг
  • Шилдэг давуулагчаар 1996 оны төгсөгч Д.Сарнай

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1993 оны төгсөгчид
  • Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1993 оны төгсөгч Ч.Батсүх
  • Шилдэг холбогчоор 1995 оны төгсөгч Ч.Сүхээ

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1996 оны төгсөгчид
  • Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1994 оны төгсөгч Б.Нямханд
  • Шилдэг холбогчоор 1996 оны төгсөгч Б.Оюунбилэг нар тус тус шалгарав.

Спортын арга хэмжээний үеэр “Шилдэг зохион байгуулалттай төгсөлт”-өөр 1993 оны төгсөгчид шалгарсан бөгөөд тус төгсөлтийн эрэгтэй баг тэмцээний 2 төрөлд аваргалж, хос алтан медалийн эзэд болцгоолоо. Ташрамд дурдахад, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1993 оны төгсөгчид энэ жил төгсөлтийн 30 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа аж.

1984-1994 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон хийж байхаар шийдвэрлэсэн бөгөөд шилжин явах цомыг 1995 оны төгсөгчдөд гардууллаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Бид хамтдаа cup 2023” тэмцээнээр дамжуулан 1993-1996 оны нэгэн үеийн төгсөгчид сурагч насны дурсамжаараа аялж, нөхөрлөл эв нэгдлийн бэлгэдэл болсон их спортын уухайд нэгэн түрлэг нэмэв.

Т.Тунгалаг

М.Оюунчимэг: Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах буруу. Үндэсний эх хэлний дархлааг эвдсэн тогтолцооны шинэчлэл хийх нь сөрөг үр дагавартай
М.Оюунчимэг: Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах буруу. Үндэсний эх хэлний дархлааг эвдсэн тогтолцооны шинэчлэл хийх нь сөрөг үр дагавартай
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.