Улаанбаатар хотын Ерөнхий менежер гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хотын ерөнхий менежер М.Баяраа энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг танилцуулсан бөгөөд тэрбээр,
"2018 онд эзэнгүй нохой, муур тоолж байсан бол энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд мөн тооллого хийлээ. Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Нэг га газарт зургаан эзэнгүй нохой байна гэсэн үг юм. Мөн он гарснаас хойш 29,679 эзэнгүй муур, нохойг устгасан" гэв.