"Гэрэгэ" бондын үлдэгдэл болох 378.7 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан тухай Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
2017 онд 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг олон улсын зах зээлд анх арилжаалсан юм. Бондын эргэн төлөлтийг 2021 оны долоодугаар сар болон 2023 оны нэгдүгээр сард хийгдсэн өрийн зохицуулалтын хүрээнд талыг нь төлж барагдуулаад байсан бол өнөөдөр тус бондын үлдэгдэл болох 368.7 сая ам.долларыг хугацаанд нь төлж, бүрэн барагдуулжээ.