Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохиролцов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 45 секунд

ОХУ-ын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн болох “Trans Russia-2023” Москва хотноо 4 дүгээр сарын 17-19 өдрүүдэд болж, өндөрлөлөө.

28 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд 22 орны 430 байгууллага оролцож, 47 орны 18688 хүн зочилжээ.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан бага хуралд “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчид оролцож, компаниудтай хамтран ажиллах, УБТЗ-аар тээвэрт оролцогч вагон эзэмшигч компаниуд болон ОХУ-ын төмөр замын холбогдох алба, хэлтэстэй транзит тээврийн талаар уулзалт хийсэн юм. Уг уулзалтын үр дүнд:

  • Оросын төмөр замд нэвтэрсэн хагас вагонд дамжин өнгөрөх чингэлэг ачих ажлыг нэвтрүүлэхээр Оросын төмөр зам болон Оросын компаниудтай хамтран ажиллахаар тохиролцов. Мөн зориулалтын бус хагас вагонд чингэлэг ачих техникийн нөхцлийг бий болгох санал дэвшүүлж, хамтран судлахаар тохиров.
  • УБТЗ-ын Улаанбаатар хэсэглэлд буй хоосон чингэлгүүдээс хоног бүр нэг хоосон чингэлгийн галт тэргийг бүрдүүлж чадсан тохиолдолд улсын урд хилээр биш хойд хилээр хүлээлгэн өгч урд хилийн ачаатай галт тэргийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн транзит тээврийн үйл ажиллагааг сайжруулах тодорхой саналуудыг “Оросын төмөр замууд” НХН-ийн Хөдөлгөөн удирдлагын төвд тавьж, хамтран ажиллахаар боллоо.
  • УБТЗ-ын орлогыг нэмэгдүүлэх талаар Олон улсын тээвэр зуучлалын төвөөр транзит чингэлэг илгээх, Европоос ирэх ачаатай чингэлгийн тээврийг зохион байгуулахад Орос, Хятад, Европын компаниудтай уулзалт зохион байгуулж, эргэн холбогдож ажиллахаар болов.
  • Тавдугаар сарын 1-ээс ОХУ-аас хүлээн авч буй транзит чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж, Наушки өртөөнөөс хоногт таван галт тэрэг хүлээлгэн өгөхөөр тохиролцов. Энэ нь, Замын-Үүд боомтод хуримтлагдсан транзит чингэлгийг бууруулах гол хүчин зүйл юм.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын төмөр замын харилцагч байгууллагуудын дунд тээврийн салбарын IT шийдэл, өөрчлөлтийн эринд чингэлэг тээвэрлэлт, агуулахыг автоматжуулах, цахим бичиг баримт, төмөр замын оператор компаниудын ажлын орчин цагийн нөхцөл, санкц хэрхэн тээвэр логистикт нөлөөлж байгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөжээ.

Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад тус компанийн удирдлагууд ХБ-ны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү
Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад тус компанийн удирдлагууд ХБ-ны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.