Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдэж шоронд орсон гэж боддог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэгвэл С.Зориг агсны дүү С.Оюун хүндэтгэл үзүүлж, хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр тэрбээр,

"Өнөөдөр ах минь 61 нас хүрэх байсан. Төрсөн өдөр бол тэмдэглэх ёстой баяр байдаг ч жил бүр энэ хэргийн талаар ярьдаг. Миний хувьд Монголд биш гадаадад ажиллаж амьдарч байгаа. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг мэдээнээс харсан үүнийг ч зөв гэж би бодож байгаа. Анх 2016 онд энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа гээд хэргийн материалтай танилцаж байсан. Тэгэхэд анхнаасаа огт итгэл үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан. Гол нь тэр үед энэ хэргийг төрийн нууцад авч, хаалттай болж байсан учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцэж, оролцоогүй.

Тиймээс энэ хэргийг нууцаас гаргах ёстой гэж шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатны шүүхээр хэрэг явж энэ хүмүүсийг хэлмэгдсэн гэж би боддог" гэв.

ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.