Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 11:28 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан бөгөөд өнөөдөр буюу 18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.