Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таванбогд Фүүдс” ХХК-аас “KFC LAND” нэртэй тохижилтын ажлыг эхлүүлээд буй. Энэ нь нийгэмд олон маргаан талцлыг дагуулсан. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн менежер “2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүлэн “Таванбогд Фүүдс” ХХК тохижилтын ажил хийж эхэлсэн. Энд ямар ч барилга бариулаад газар өмчлөөд байгаа зүйл байхгүй. Гэрээнд тусгаснаар KFC ч худалдаалахгүй. Тэр ч бүү хэл KFC гэсэн лого ч байршуулахгүй. Зүгээр л тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тохижилт, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээлгэн өгөх юм. 2018 онд анхны зураг төслөө гаргаад явсаар өнөөдрийг хүрсэн. Маркетингаа буруу хийсэн болохоос хүмүүсийн ярьж хэлээд байгаа шиг юм болохгүй. Нийгэм буруу ойлголттой болсноос болж зарим хувийн хэвшил сайн дураараа нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилт хийхээс хүртэл айж, татгалзаж эхлээд байна” гэсэн байдаг.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул: "Таванбогд" ХХК 1.1 га газарт 2.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Ногоон байгууламж сүйтгэсэн зүйлгүй. Зөвхөн тохижилт хийж эхэлсэн. Энд ямарч худалдаа үйлчилгээ хийгдэхгүй. Барилга, байгууламж баригдахгүй. Зөвхөн хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад зориулсан амарч, зугаалах тохижилтын ажил хийгдэнэ.
Одоо бидний эмээж буй зүйл бол газрууд хөрөнгө оруулалтаа татах вий гэсэн болгоомжлол байна" гэлээ.