Ромын пап Францис Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Хоёр долоо хоногийн дараа миний бие 41 дэх мөргөлөө үйлдэхээр Унгарыг зорино хэмээн энэ сарын 28-30-нд Зүүн Европын оронд хийх айлчлалынхаа талаар дурдаад, “түүний дараа Марсель, Монгол болон хүлээлгийн жагсаалтад байгаа бусад орнуудад айлчилна” гэж хэлжээ.
Хэрэв пап лам Монгол Улсад ирвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм. Пап лам Африкийн Конго болон Өмнөд Судан улсад айлчлаад ирсэн билээ.