Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2022 онд төрийн албан хаагч ажлын байран дээрээ архидан согтуурсан 153 зөрчил илэрсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр төрийн албан хаагчийн ажлын байр дээр архидан согтуурсан зөрчилтэй холбоотой тоон мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарсайхан танилцууллаа. Тэрбээр "Ажлын байран дээр архидан согтуурах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019 онд энэ төрлийн 98, 2020 онд 37, 2021 онд 75, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Үүнд нь зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалж албан үүргээс нь халах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа болно" гэлээ.

Оюутнууд нийтийн тээврийн автобусанд 250, троллейбусанд 100 төгрөг төлж зорчдог болно
Оюутнууд нийтийн тээврийн автобусанд 250, троллейбусанд 100 төгрөг төлж зорчдог болно
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.