Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнууд нийтийн тээврийн автобусанд 250, троллейбусанд 100 төгрөг төлж зорчдог болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.

Улмаар сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна.

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.

Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.

Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмэх шийдвэр гаргасан гэж Боловсролын сайд мэдээлж байв.

ЭХ СУРВАЛЖ “Шувуу“ ажиллагааны хүрээнд Ж.Төгсбаяр Унгараас, П.Болортуяа БНСУ-аас өөрсдийн хүсэлтээр ирж байна
ЭХ СУРВАЛЖ “Шувуу“ ажиллагааны хүрээнд Ж.Төгсбаяр Унгараас, П.Болортуяа БНСУ-аас өөрсдийн хүсэлтээр ирж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.