Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Орхон есөн жилийн дараа Казахстанд дахин үзүүрлэлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

2017 оны Парисын дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдсан юм. Түүнийг ялсан кыргыз бүсгүй тав дахь удаагаа тивийн аваргаар тодров.

П.Орхон гавьяат Азийн аваргад гурван удаа финалдаж, хоёр дахь мөнгөн медалиа зүүв. Тэрээр 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматыд, 2023 онд Астанад мөнгөн медаль зүүсэн юм.

Монгол банхрын гөлгийг малчидтай хамтран нутагшуулах ажлыг эхлүүлжээ
Монгол банхрын гөлгийг малчидтай хамтран нутагшуулах ажлыг эхлүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ